“Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь“ төслийн удирдах хорооны хоёрдугаар хурал боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 25 секунд

Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн Удирдах хорооны хоёрдугаар хурал өнөөдөр (2026.05.15) боллоо.

Хурлыг ОУЭЗХБ-ын Суурин төлөөлөгч Чарльз Болланд, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, мөн Канад Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Kүтюр нар нээж, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар болон Канад Улсын Гадаад хэргийн яамны Монгол ба Номхон далайн орнуудын Хөгжлийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Марун Абу Файсал нар хамтран даргалав.

“Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнд Канадын Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ), Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Улсын Ерөнхий прокурорын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендерийн үндэсний хороо, Монголын Хуульчдын Холбоо, Иргэний нийгмийн байгууллагын хамтын хүч түншлэл төрийн бус байгууллагууд зэрэг төр, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-уудын 15 төлөөлөл багтдаг бөгөөд өнөөдрийн хурлаар төслийн хэрэгжилтийн явц, эхний жилийн үр дүн, мөн хоёрдугаар жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

“Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025–2030)” төслийн зорилго нь Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд Засгийн газар, хууль сахиулах, шүүх эрх мэдэл, болон иргэний нийгмийн байгууллагын тусламж үйлчилгээнд хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэн, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байна.

Төслийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу. https://www.facebook.com/IDLOmongol

Б.Түвшин: Сүүлийн хоёр жилийн дотор урсгал зардал чинь 7 их наядаас 24 их наяд болж өссөн
Б.Түвшин: Сүүлийн хоёр жилийн дотор урсгал зардал чинь 7 их наядаас 24 их наяд болж өссөн
 
2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ
2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!