Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 20-ноос нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын А/564 тоот захирамжаар нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил эхлэх цагийг 07:00-08:30, дуусах цагийг 16:00-17:30 цагийн хооронд уян хатан байхаар шийдвэрлэлээ.

Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр ажлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс долоо хоногийн нэг өдөр зайнаас цахимаар ажиллана.

Таван шарын төмөр замын гармын баруун талын замыг 4-р сарын 24-ний 23.00 цаг хүртэл хаалаа
Таван шарын төмөр замын гармын баруун талын замыг 4-р сарын 24-ний 23.00 цаг хүртэл хаалаа
 
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тавьж, Улаанбаатар хотоос гарахыг хориглолоо
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тавьж, Улаанбаатар хотоос гарахыг хориглолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.