Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
“Өчигдөр улсын хэмжээнд 12,828 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн 20 тохиолдлын хоёр нь зөөвөрлөгдсөн тохиолдол бол үлдсэн 18 нь одоо үүсээд байгаа голомтын хавьтлын хүмүүс юм.
Иймд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 1,195 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 824 хүн эдгэрээд байгаа бол 361 хүн эмчлэгдэж байна" хэмээв.
Түүнчлэн шинэ жилийн үеэр гэр бүлээрээ аль болох бага хүнтэй тэмдэглэх нь чухал болохыг онцоллоо. Баярын өдрүүдэд иргэд халдвар авах эрсдэлээ багасгахын тулд гэрээсээ гарахгүй байх, худалдааны төвүүдэд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, бохир гараараа бараа бүтээгдэхүүнд хүрэхгүй байхыг зөвлөж байгаа юм.