Японы баруун өмнөд арал дээр даваа гаригийн эхээр галт уул дэлбэрсэн гэж тухайн улсын цаг уурын агентлаг мэдээлжээ. Түүнчлэн тогооноос 2 км орчим радиуст том чулуунууд агаарт цацагдах магадлалтайг анхааруулж байна.
Кагошима мужийн Суваноз арал дээр өдрийн 2:48 минутад Японы цаг уурын агентлагаас галт уулын идэвхжилийн сэрэмжлүүлгийн түвшинг 5 шатлалаар тогтоохоор болжээ. Энэхүү шатлалаар 3-т хүрсэн тул болсон нутгийн иргэд уулын тогоонд ойртож болохгүй гэсэн анхааруулга авжээ. Одоогоор осол гэмтлийн талаар яаралтай мэдээлэл ирээгүй байна.
Агентлагийн мэдээлснээр, уулын тогооноос 1.3 км зайд том чулуу шидэгджээ. Дэлбэрэлтийн утаа нь уулнаас дээш 200 метрт хүрэв. Дэлбэрэлт болохоос өмнө тус агентлаг арал дээрх галт уул идэвхжиж, амралтын өдрүүдэд тогооноос бараг 1 км-ийн зайд том чулуу шидэгдэж байгааг анхааруулж байжээ.
Эх сурвалж: Kyodo news