УИХ-ын чуулганы хуралдаанаар вирусыг дотооддоо алдсан, гооломт үүсгэсэн асуудалд хариуцлага тооцох асуудал яригджээ.
УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт
“Гадаадаас иргэдээ авсан, олон улсын ачаа тээвэр орж ирсэн байсан өнгөрсөн арван сарын хугацаанд дотооддоо алдаагүй ажилласан. Гэтэл арваннэгдүгээр сард хэт тайвшран, назгай хандаж эхэлснээс болж төмөр зам дагасан халдвар бий болж голомтолсон.
Хоёр сар орчмын хугацаанд хөл хорио тогтоож байгаа энэ үед ард иргэдийн амьдрал нилээн хүндэрч байна. Гэхдээ иргэд маань цар тахалтай тэмцэх арга хэмжээг дэмжиж сахилга хариуцлагатай байгаа ч цар тахал намжихгүй байна. Иймээс одоо үргэлжлэх 14 хоногийн хөл хорионд илүү хариуцлагатай баймаар байна.
Анх арваннэгдүгээр сард хөл хорио тогтооход хөл хөдөлгөөн маш багассан, гэтэл өчигдөр харьцангуй их хөл хөдөлгөөнтэй байна. Үүнээсээ болоод дахиад голомтоо хумьж чадахгүй болох вий. Иймээс хаа хаанаа хариуцлагатай баймаар байна. Ингэхийн тулд хариуцлага алдаж байгаа, голомтлуулж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй юм уу. Хөл хорио тогтоож л байдаг, голомтолж л байдаг гэж хандмааргүй байна” гэлээ.
Шадар сайд Я.Содбаатар
“Энхсаран, Төмөрзам, иргэн Д-гийн гээд голомтыг бол хумьсан гэж үзэж байгаа. Баянзүрхээс гаралтай голомтыг хумих асуудал байна. “Энхсаран” сувилалтай холбоотой асуудалд 10 хүнд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна, Төмөр замын хувьд онлайнаар ажиллаж байгаа. Төмөр замын тэмцээнд хүмүүс ирж тэмцээнд оролцсон асуудлаас болоогүй гэж тогтоогдсон. Баянзүрхийн эмнэлэг бол хувийн эмнэлэг учраас халдвар хамгаалал тархсан байна гэж үзэж байна” хэмээлээ.