Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах“ заалт нь ҮХ зөрчсөн тухай дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэнэ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 45 секунд

Өнгөрсөн 11-р сард Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 буюу "Худал мэдээлэл тараах" заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хоёр өдрийн турш хэлэлцэж шийдвэрлэсэн.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 16.16, 16.17, 70.1 заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргаж УИХ-д хүргүүлэхээр болсон юм.

Тэгвэл дээрх дүгнэлтийг өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, дараа нь 14.00 цагаас чуулганы хуралдаанаар хэлэлцэн, хүлээн авах эсэхийг шийдвэрлэх юм.

Дүүжин замын тээврийн 18 тулгуур баганыг суурилуулаад байна
Дүүжин замын тээврийн 18 тулгуур баганыг суурилуулаад байна
 
Өнөөдөр Содон хорооллоос “Зорчигч тээвэр-2” хүртэлх авто замын зүүн урсгалыг хааж, засна
Өнөөдөр Содон хорооллоос “Зорчигч тээвэр-2” хүртэлх авто замын зүүн урсгалыг хааж, засна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.