УИХ-ын чуулган өнөөдөр хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
·Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал
·Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 09 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлт /Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
·“Чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
·Бусад