Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Содбаатар: Оросоос 4 вагон өндөг орж ирсэн, 5 хоногийн нөөцтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

УИХ-ын чуулганаар ковидын эсрэг хуулийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Туваан "Хуульд амьдралтай заалт тусгаагаагүй байна. Гадуур хүнсний зарим бүтээгдэхүүний тасалдал үүсэж эхэллээ. Өндөг, ногоо тасарчихсан. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ авахаар хуульд тусгаж өгсөн юм бэ" хэмээн асуув.

Шадар сайд Я.Содбаатар "Хүнсний хангамжийн мэдээллийг өчигдөр Засгийн газрын хуралдааны үеэр сонссон. Хүнс тасалдаагүй. Хоёрхон төрлийн бүтээгдэхүүний хангалт л тасалдаж байна. Нэг нь өндөг. Манайх хэрэгцээнийхээ 50 хувийг л хангадаг. Үлдсэнийг нь хойд хөршөөс оруулж ирдэг. Өчигдөр 4 вагон өндөг орж ирсэн. Одоо 5 хоногийн өндөгний нөөцтэй болсон.

Нарийн ногооны тасалдал үүссэн. Замын-Үүдийн боомтод хөдөлгөөн хязгаарласантай холбоотойгоор нарийн ногоо тасалдаад байгаа юм. Бид энэ асуудлыг зохицуулж байна. ХХААХҮ-ийн сайдаар ахлуулсан хүнсний нөөц бүрдүүлэх ажлын хэсэг ажиллаж байгаа" хэмээлээ.

Дональд Трамп 26 хоригдолд өршөөл үзүүллээ
Дональд Трамп 26 хоригдолд өршөөл үзүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.