Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японд ядуурлын улмаас ээж, охин хоёр өлбөрч нас барав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 48 секунд

Цар тахлын улмаас Японы ядуусын амьдрал үхлийн ирмэгт тулжээ. Японы Засгийн газраас ядууст туслах төвүүдийг олноор байгуулсан боловч тусламж авч чадахгүй олон хүн байгаа юм.

Тодруулбал, Осака хотноо дунд эргэм насны эмэгтэй, өндөр настай ээжийнхээ хамт өлбөрч нас барсныг олсон байна.

Осака хотын Минато дүүргийн нэгэн сууцнаас арванхоёрдугаар сарын 11-нд цагдаа нар 68 болон 46 настай хоёр эмэгтэйн цогцсыг олжээ. Тэд ээж, охин байсан бөгөөд олон сар хоол хүнсгүй байснаас тэжээлийн дутагдалд орж, өлбөрч нас барсан болохыг тогтоосон байна. Настай эмэгтэйн бие нас барах үедээ ердөө 30 кг болтол турж эцсэн байжээ. Цагдаа нар гэрт нь үзлэг хийхэд хөргөгчинд нь ямар ч хүнсгүй, ус, хийг нь тасалсан байжээ. Түүнчлэн настай эмэгтэйн түрүүвчнээс ердөө 13 иен олдсон байна. Танилуудынх нь мэдээлснээр тэд нийгмийн амьдралд идэвхтэй хүмүүс байсан ч охин нь энэ оны эхээр ажилгүй болжээ. Тэд зөвхөн хамаатнуудынхаа өгсөн цөөн хэдэн иенээр амь зогоож байсан гэнэ.

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны мэдээллээр тус улсын төв хэсэгт өнгөрсөн дөрвөөс есдүгээр сарын хооронд ядууст туслах 391 мянга 717 төв ажиллажээ. Энэ нь өнгөрсөн 2019 оны мөн үетэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

Чуулганаар зургаан хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ
Чуулганаар зургаан хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.