Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ханын материалын эхний ээлжийн 1800 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материал орчимд 3000 айлын сууцны төслийг хэрэгжүүлж буй. Уг төслийн эхний ээлжийн 1800 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Тус төсөл нь Улаанбаатар хотод 2025-2028 онд хэрэгжих мега төслүүдийн нэг бөгөөд “Материалимпэкс” ХК түншлэл төслийг гүйцэтгэх юм.

Төслийн хүрээнд 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 400 хүүхдийн суудалтай сургууль, худалдаа үйлчилгээ спортын төв барина. Мөн нийт талбайн 50 хувьд нь нийтийн эдэлбэр, зогсоол, ногоон байгууламжийг бий болгох юм.

Эхний ээлжийн 1800 айлын орон сууцыг 12.6 га талбайд барих бөгөөд тус байршилд нийт 232 нэгж талбар газар чөлөөлөлтөд өртсөн. Газар чөлөөлөлтийн явц 96 хувьтай үргэлжилж байна.

Бахрейн 2025: Холимог тулааны төрөлд Ж.Бямбасүрэн хүрэл медаль хүртлээ
Бахрейн 2025: Холимог тулааны төрөлд Ж.Бямбасүрэн хүрэл медаль хүртлээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.