Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлгүүрийн худалдагч эмэгтэйг үсдэж, зодсон этгээдийг “Хүнийг алах“ гэх зүйл ангиар шалгаж, хэргийг прокурорт шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

May be an image of 4 people and text

Өнгөрсөн долоодугаар сарын 1-нд Дундговь аймагт дэлгүүрт маргаан үүсгэж, кассан дээр ажиллаж байсан эмэгтэйг цохиж буй эрэгтэйн бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Камерийн бичлэгээс харахад, худалдагч эмэгтэй толгой, нүүрэндээ хүнд гэмтэл авсан байж болзошгүй байдаг.

Тухайн эрэгтэй худалдагч эмэгтэйг "Зээл өгөхгүй, Согтуу хүнд үйлчилдэггүй. Та одоо харьж амар" гэж хэлсний дараа үснээс нь зулгааж, тавиур мөргүүлж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн аж. Иймээс цагдаагийн байгууллагаас тухайн үйлдэлд нь ЭХТА-ын 10.1 дүгээр зүйл ангид зааснаар "Хүнийг алах" зүйл ангиар хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгах ажиллагаа дуусжээ.

Улмаар тухайн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.

Яллагдагчаар татан шалгагдаж буй “Говь“ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан БНСУ руу хил даван зугтаад байсан ч дахин өөр улс руу явжээ
Яллагдагчаар татан шалгагдаж буй “Говь“ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан БНСУ руу хил даван зугтаад байсан ч дахин өөр улс руу явжээ
 
ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ
ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.