Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Шигшээ багийн охидод Ерөнхий сайдын нэрэмжит шагнал болох 500 сая төгрөгийг гардуулан өглөө

Ангилал
Улс төр Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 22 секунд

May be an image of 5 people and textУлаанбаатар хотноо болсон 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ээс "Мөнгөн" медаль хүртсэн Монголын үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчдад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУГТ цол тэмдэг гардуулсан.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгийг гардуулан өгчээ. Энэ тухай тэрбээр "Дэлхийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд өндөр амжилт үзүүлэн, мөнгөн медаль хүртсэн тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал болох 500 сая төгрөгийг гардуулан өглөө.

May be an image of 4 people and text

Монгол Улсын эмэгтэй баг тамирчдын энэхүү амжилт бол монголчуудын эв нэгдлийн үнэ цэнэ төдийгүй ардчиллын хөгжлийн илэрхийлэл юм. Тамирчдын ухаалаг тоглолт, чөлөөт сэтгэлээ, хүч чадал, эрч хүчээр манай залуус бахархан, омогшлоо. Монгол Улсын Засгийн газрын мега төслүүдийн нэг бол хүний хөгжил юм. Тиймээс монгол хүний хүч чадал, авьяас чадварыг харуулсан тамирчиддаа баярлалаа.

Тамирчин охидууд маань энэхүү түүхэн ялалтаа улам баталгаажуулан ирэх 2028 оны олимпт амжилт гаргахыг хүсье. Медалийн буухиа үл тасрах болтугай" гэжээ.

May be an image of 3 people and text

May be an image of 5 people, the Oval Office and text that says 'ubn ubn JOY y6AЙHA? U 6V3 አያር N0 순금기 U U 0 บ U'

Н.Учрал: Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Н.Учрал: Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.