Өчигдөр орой /2025.06.02-03/ УИХ-ын чуулган хуралдаж байх үед УИХ-ын гишүүн, ХҮН намын гишүүн Б.Мөнхсоёл мэдэгдэл хийж, "ХҮН нам тарах ёстой" гэх байр суурийиг илэрхийлсэн байдаг.
Тэгвэл Боловсролын сайдын Зөвлөх Д.Гантулга "ХҮН нам бол нийгмийн захиалгаар үүссэн, улс төрийн намын хөгжлийн замналаар сайн муу хэлэгдэн өргөжин бэхжиж яваа 21-р зууны нам.
Энэхүү нийтийн үйл хэрэгт миний болон надтай ижил мянга мянган гишүүд, дэмжигчдийн хүсэл эрмэлзлэл, мөрөөдөл шингэсэн юм. ХҮН намыг институцийн хувьд гутаан доромжилсон аливаа үйлдлийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин хувь хүн, хувь гишүүдийн драма бол жижиг асуудал" гэж хариу байр суурийг цахим хуудаснаа нийтэлсэн байна.