Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөх долоо хоногоос 14 нэрийн барааны үнэ өсчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 31 секунд

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2020 оны 11-р сарын 25-ны өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 20 нэрийн барааны үнэ тогтвортой, 2 нэрийн барааны үнэ буурсан, 14 нэрийн барааны үнэ өсчээ.

Үхрийн мах, монгол луувангийн үнэ буурсан бол Алтан тариа гурил болон өндөгний үнэ өсчээ

МАХНЫ ҮНЭ ӨМНӨХ ДОЛОО ХОНОГТОЙ ХАРЬЦУУЛАХАД 750 ТӨГРӨГӨӨР ӨССӨН БАЙНА

2020 оны 11-р сарын 25-ны өдөр хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.42 хувиар буюу 200 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.99 хувиар буюу 250 төгрөгөөр өссөн байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.54 хувиар буюу 167 төгрөгөөр өссөн, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.62 хувиар буюу 78 төгрөгөөр буурсан байна. Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.82 хувиар буюу 325 төгрөгөөр өссөн, ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 12.2 хувиар буюу 750 төгрөгөөр өссөн байна.

ГУРИЛЫН ҮНЭ ХАМГИЙН ИХ ӨССӨН БАЙНА

2020 оны 11-р сарын 25-ны өдөр нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1500-1700 төгрөг, 1-р зэргийнх 1300-1600 төгрөг, 2-р зэргийнх 970-1000 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-аас 1600 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1500 төгрөг, 1-р зэргийн гурил 1300 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

ТӨМС, ХҮНСНИЙ НОГООНООС ЛУУВАНГЫН ҮНЭ БУУРЧЭЭ

Монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 649-1100 төгрөгийн үнэтэй байна. “Номин супер маркет”-д хамгийн хямд буюу 649 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1100 төгрөгөөр “Оргил супер маркет” худалдаалж байна. Монгол лууван 910-2200 төгрөгийн хооронд үнэтэй байна.

 

ТҮЛШ ШАТАХУУНЫ ҮНЭ ТОГТМОЛ БАЙНА

“Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 1850-2090 төгрөгийн үнэтэй байна. шатахуун түгээх станцуудаар “Аи-76, 80” шатахуун 1300-1400 төгрөгийн үнэтэй байна. Шатахуун түгээх станцуудаар “Аи-92, 93” шатахуун 1370-1450 төгрөгийн үнэтэй байна. “Аи-95” 2020-07-22 өдөр 1,900 төгрөгийн үнэтэй байсан. Түүнээс хойш 2020-11-25 өдрийг хүртэл тогтмол 2,000 төгрөгийн үнэтэй байв. “Газ” 2020-09-16 өдөр 970 төгрөгийн үнэтэй байсан ба түүнээс хойш 2020-11-25 өдрийг хүртэл тогтмол 1,130 төгрөгийн үнэтэй байв.

 

Нийслэлийн онцгой комиссын мэдээлэл
Нийслэлийн онцгой комиссын мэдээлэл
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.