Аймаг, орон нутаг буцах иргэд www.119.mn сайтад бүртгүүлээгүй бол "COVID-19"-ийн шинжилгээ авахгүй гэдгийг УОК-ын шийдвэрээр байгуулаад буй иргэдийг орон нутагт нь буцаах Ажлын хэсгээс сануулан мэдээллээ. Тиймээс бүртгүүлээгүй иргэд өнөөдрөөс дугаарлах шаардлагагүйг мэдэгдэж байна.
Түүнчлэн Архангай, Дархан-Уул, Дорноговь, Говь-Сүбмэр, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ аймаг руу иргэдийг зорчуулахгүй байгаа тул шинжилгээнд хамруулахгүйг анхааруулан сануулж байна. Түүнчлэн их, дээд сургууль, МСҮТ болон политехник, коллежийн оюутнуудад нэгдсэн байдлаар сургуулиар нь дамжуулан шинжилгээнд хамруулах учир орон нутаг буцах нийт иргэдийн хамт шинжилгээ хийхгүйг мэдэгдэж байна.