Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Энхбаяр гурилын импортын татварын тэглэлтийг цуцлах хуулийн төслийг өнгөрсөн намар өргөн барьсан ч УИХ одоог хүртэл хэлэлцэхгүй байгаад УНДУЙЦАВ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор Хаврын тариалалтын бэлтгэл ажил, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр "Гурилын импортын татварын тэглэлтийг цуцлах хуулийн төслийг аль намар өргөн барьсан. Одоо болтол ТАГ. Сүүлийн 1 сар гаруй хүлээлээ, хойшлуулсаар л байна. Яаралтай шийдэл гаргахгүй бол намар бид улаанбуудайгаа бусдаас гуйна. Бусдаас гуйна гэдэг чинь ТУСГААР ТОГТНОЛ, аюулгүй байдал алдагдана гэсэн үг" гэв.

Сануулахад, өмнөх Засгийн газарт одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа гурил, тэжээлийг импортын татвараас чөлөөлөх хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьж, батлуулсан байдаг.

Орхигдсон шинжлэх ухааны салбарыг сайжруулахад анхаарна
Орхигдсон шинжлэх ухааны салбарыг сайжруулахад анхаарна
 
Г.Занданшатар: Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно
Г.Занданшатар: Суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш орон нутаг нь шийддэг болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.