Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нэгдүгээр багийн Наран шарлага гэдэг газар Ховд голын усанд хүн унасан тухай дуудлага өчигдөр /2020.11.20/ өдрийн 15.22 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид хоёр км замыг туулан очиход эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Е.Серикжан голын усанд унасан 17 настай эмэгтэйн амийг аварсан байна.
Тус иргэн нь амиа хорлохыг завдсан байж болзошгүй бөгөөд голын ус бүрэн хөлдөөгүй, урсгал ширүүн байсан учир амиа алдах эрсдэл өндөр байсан тухай Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.