Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг томилжээ

Огноо
Унших
1 минут 0 секунд

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх эрхийг нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлдэг. Тэгвэл нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг томиллоо. А.Дэлгэрбаяр нь Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тархвар судлаач эмчээр 16 жил тасралтгүй ажиллаж, 2021 оноос тус эмнэлэгтээ албаны даргаар томилогдон ажилласан туршлагатай. Эрүүл ахуйч эмч, тархвар судлаач мэргэжилтэй.

Ташрамд, Сонгинохайрхан дүүргийн I хороололд байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг нийслэлийн Засаг даргын 2000 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн захирамжаар “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” болгон захирамжилсан билээ.

Голомт банкны данс дугаарлалт IBAN стандарт руу амжилттай шилжлээ
Голомт банкны данс дугаарлалт IBAN стандарт руу амжилттай шилжлээ
 
Гадаад паспорт, мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй аялахыг анхаарууллаа
Гадаад паспорт, мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй аялахыг анхаарууллаа
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!