Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээд шүүхээс Дав.Цогтбаатарт холбогдох шийдвэрийн мэдээллийг ТББХ руу өнөөдөр хүргүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарт холбогдох хэргийг хэлэлцэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

Шүүхийн шийдвэртэй холбогдуулан түүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөөд удаж байгаа ч харамсалтай нь УИХ-д энэ тохиолдлыг авч хэлэлцэх хуулийн гаргалгаа байхгүй болж мухардаад буй.

Тэгвэл 10 хоногийн өмнө УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хаяглан УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарт гаргасан Хяналтын шатны шүүхийн шийдвэр бүхий тогтоолын талаарх мэдээлэлтэй танилцах албан бичиг явуулсан байдаг. Үүний дагуу Дээд шүүхийн Тамгын газраас өнөөдөр өглөө шүүхийн тогтоолын талаарх мэдээлэл бүхий бичгийг ТББХ-ны даргад хаяглан хүргүүлсэн талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.

“Б.Жавхлан сайд “Дарханд ажилтай“ гээд явсан байна. Чөлөө аваагүй“
“Б.Жавхлан сайд “Дарханд ажилтай“ гээд явсан байна. Чөлөө аваагүй“
 
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.