Хүнээ хаяж явсан автобусны жолоочид сануулга өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэж буй. Ялангуяа иргэдээс автобусны жолооч нар орой цагаасаа эрт буудаг, хүнээ авахгүй явдаг зэрэг гомдол шүүмжлэл тасардаггүй. Энэ сарын 24-25-ны өдөр мөн л энэ төрлийн гомдол мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, Ч:33 чиглэлийн жолооч хүнээ авахгүй явсан байна. Энэ тухай гомдол иргэн А.Г өгөхдөө " Хайрхан хөгжлийн төв-Сансарын тойрог чиглэлд явж байгаа 1-114 гарааш дугаартай автобус хүнээ авахгүй явсан. Орой болохоор хүнээ авахгүй ингээд явах юм ямар учиртай юм бэ? гэжээ. Үүний дагуу хяналт шалгалт явуулж Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын 1-114 гарааш дугаартай автобусны жолоочийн гаргасан гэх зөрчлийг шалгаж ашиглалтын албаны дарга Жанчивсэмбэд мэдэгдэж дутагдал гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

Мөн Чингэлтэй дүүргийн иргэн З.А нь "Ч:21Б чиглэлийн 5-238 гарааш дугаартай автобус 18:30 цагийн үед 25-р эмийн сангаас буцаж явахгүй Вокзал ороод бууна гэсэн. Дараагийн автобусаа харах гээд апп харахад 5-238 хойшоо Дэнжийн 1000 тал руугаа явж байсан" гэжээ. Энэ дагуу автобусны жолооч Ч.А-д торгуулийн арга хэмжээ тооцсон.

Хөгжлийн бэрхшээлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан шилэн болно
Хөгжлийн бэрхшээлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан шилэн болно
 
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -5 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!