Хуульч О.Батхүү: Эрүүгийн хуульд амьгүй донортой холбогдуулсан ялын заалт байхгүй. Тиймээс П.Батчулуун эмчийг Зөрчлийн хуулиар зүйлчлэх ёстой байсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 49 секунд

Хүний гавьяат эмч П.Батчулууныг хоёр шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 15.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр буруутган ял шийтгээд буй билээ. Түүний биеийн байдал маш муу байгаа бөгөөд эмнэлгийн салбарынхан нэгдэж, уучлал үзүүлэх тухай хүсэлтийг тавиад буй юм.

Тэгвэл хуульч О.Батхүү өөрийн цахим хуудастаа хуулийн хэрэглээ талаас нь тайлбарлажээ. Ингэхдээ тэрбээр "П.Батчулуун эмчийг Эрүүгийн хуулийн 15.3-д заасан "Хүний цус, эс эд, эрхтнийг хууль бусаар авах" гэдгээр ялласан байна. Гол маргаан хүний бие гэдэгт амьд хүний биеийг оруулах уу эсвэл нас барсан хүний бие буюу цогцсыг оруулж тооцох уу гэдэгт байгаа.

Эрүүгийн хуулийн 15.3-т заасан зүйлээр ял ногдуулахын тулд хохирогч өөрөө хүч хэрэглүүлэх, хууран мэхлэгдэх, заналхийлүүлэх боломжтой байх буюу амьд байх ёстой. Харин амьгүй бие буюу цогцост эдгээр үйлдлийг хийх боломжгүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хүний бие, цогцос гэдэг ойлголтыг ялгамжтай авч үздэг.

Донорын тухай хуульд ч мөн амьд донор, амьгүй донор гэдэг ойлголтыг ялгаатай байдлаар оруулсан байдаг. Уг хэргийн хувьд Донорын тухай хуулийн 3.1.3-т заасан "амьгүй донор" буюу тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцос-н талаар юм.

Ингэхлээр эмчийг ялласан зүйлчлэл Эрүүгийн хуулийн 13.5-д заасан амьд хүний биеэс эс эд, эрхтэн авсан тухай биш, Донорын тухай хуульд заасан амьгүй донор буюу цогцос-оос эс эд, эрхтэн авах тухай зүйлчлэлд хамаарах ёстой. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулиар биш Зөрчлийн тухай хуулийн 10.6-р зүйлийн 6-р буруутгаж шийтгэх ёстой байсан юм.

Эрүүгийн хуульд амьгүй донор буюу цогцос-оос эс эд, эрхтэн авсан бол ямар ял оноох талаар заалт байхгүй. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй зарчмын дагуу амьд хүний биеийг цогцостой адилтгаж яллахгүй учир "торгох"-оос өөр арга байхгүй. Энэ асуудлаар хэн нэгний талд орох гэсэнгүй. Зөвхөн хууль хэрэглээний талаас бичсэн болно" гэв.

НАУРЫЗ: Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Улсын заан С.Сүхбат үзүүрлэлээ
НАУРЫЗ: Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Улсын заан С.Сүхбат үзүүрлэлээ
 
Сахилгагүйтсэн хүүхдүүдийн хумсыг ангийнх нь нэг хүүхдээр мэрүүлсэн багшийн асуудлаар 27-р цэцэрлэгт ШАЛГАЛТ ХИЙГДЭНЭ
Сахилгагүйтсэн хүүхдүүдийн хумсыг ангийнх нь нэг хүүхдээр мэрүүлсэн багшийн асуудлаар 27-р цэцэрлэгт ШАЛГАЛТ ХИЙГДЭНЭ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!