“Дүнжингарав“-ын ослын хохирогчид: Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 28 секунд

"Дүнжингаравын уулзварт болсон ослын улмаас одоогоор 18.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан 7 хүний амь нас хохирсон уг хэрэгт "Дашваанжил" компанийн удирдлага Г, жолооч Р нарт "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон", "Хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан" хэрэгт яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн юм.

7 хүн нас барж, 18.8 тэрбумын хохирол учирсан “Дүнжингарав“-ын ослын хэргийг ӨНӨӨДӨР шүүх байсан ч шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Энэ үеэр осолд байр, машиаа алдсан иргэд байр сууриа илэрхийлэв. Тэднийг шүүх хуралд хохирогчоор бус нэхэмжлэгчээр оролцуулж байгаад гомдолтой байна гэв.

Дэлбэрэлтийн улмаас орон байргүй болоод 406 хоноход дөрөв дэх удаагаа нүүх гэж байна

Энэ талаар хохирогч иргэн "Прокуророос "Та нар хохирогч бус иргэний нэхэмжлэгчээр шүүх хуралд оролцоно" гэдгийг огт хэлээгүй. Арванхоёрдугаар сарын 17-нд биднийг иргэний нэхэмжлэгч болгож өөрчилсөн байна. Прокурортой нэгдүгээр сарын дундуур уулзахад "Та нарын хохирлыг барагдуулна" гэж ярьж байсан. Анхан шатны хэлэлцүүлэг болох талаар мэдээллийн сайтаас л мэдэх жишээний. Бидэнд огт мэдэгдээгүй. Бид цаашид шүүх хуралд хохирогч бус иргэний нэхэмжлэгчээр явбал үгээ хэлж чадахгүй болно. "Дашваанжил" компани 6-7 хуулийн фирм, өмгөөлөгчтэй ажиллаж байна. Нэхэмжлэгч гэх хүн эд, материалаа л нэхнэ үү гэхээс хохирогч гэх статуст яагаад ч багтахгүй. Гэтэл бид сэтгэл санаагаараа хохироод, байр, машинаа осолд алдчихсан.Зарим нь бүр үр хүүхэд, хамаатан саднаа хүртэл алдсан.

Түрээсэлж байгаа байрны эзэн маань гурав хоногийн өмнө байраа зарах гэж байгаа учраас суллаж өгөөрэй гэсэн. Би дэлбэрэлтийн улмаас орон байргүй болоод бүхэл бүтэн 406 хоноход дөрөв дэх удаагаа нүүх гэж байна. Түрээсээс түрээсийн байр хооронд явж байна.

Байраа үнэлүүлэхэд үнэлгээ ч зөв гараагүй. Шархад, Цайз хавийн байраар манай байрыг үнэлсэн. Манай байрны метр квадратыг 3.5 саяар үнэлсэн. Гэтэл манай байрны үнэлгээ 2024 оны 1-2 сарын хооронд 4.5-5 саяын хооронд байх жишээний. Одоо энэ үнэ өсөөд 5-6 саяын хооронд байгаа" гэв.

Хэрэв ХАБ нь сайн байсан бол зүгээр зам тээврийн осол болоод өнгөрөх байлаа

Дэлбэрэлтэд байр, машинаа алдсан иргэн "Хэргийн эзэн холбогдогч нь тодорхой байхад хохирогчдыг залхааж байна. Зам тээврийн осол болсон уу болсон. "Дашваанжил" компанийн ХАБ маш муу байсан. Машин шүргэх төдийд хавхлаг нь хий алдсан. Уг нь найдвартай байх ёстой биз дээ. Хэрэв ХАБ нь сайн байсан бол зүгээр зам тээврийн осол болоод өнгөрөх байлаа. 7 хүний амь нас, орон сууц шатахгүй байх байсан" гэв.

Түүнчлэн хохирогчдын зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байгаа аж.

207 дугаар байрыг дөрөвдүгээр сарын 1-нээс нураана

Ослын улмаас 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг зарласан бөгөөд 2025 оны нэгдүгээр сарын 24-нд тендерийг нээсэн байна.

207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван аж ахуйн нэгж үнийн санал ирүүлсэн байдаг. Шалгарсан компани дөрөвдүгээр сарын 1-нээс байрыг нураах аж.

Өсвөр насны охид нэгнээ зодож, удаа дараа дарамталсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ
Өсвөр насны охид нэгнээ зодож, удаа дараа дарамталсан гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ
 
Н.Учрал: 1Хbet-ийг сурталчлах, дэмжих, зохион байгуулах зэрэг  бүх үйлдэлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно
Н.Учрал: 1Хbet-ийг сурталчлах, дэмжих, зохион байгуулах зэрэг бүх үйлдэлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!