Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүний наймаанд өртсөн гэдгээ мэдэхгүй хилээр гарч явсан 45 хүний аяллыг зогсоож, нэг мансуурсан иргэнийг цагдаад шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй, хохирогч болсон хүүхэд, насанд хүрэгчдийг хилээр дамжин өнгөрөхөөс өмнө таньж тогтоон, таслан зогсоож, хамгаалалтад авч байгаа талаар ХЭҮК-оос мэдээлэв.

No description available.

КОВИД-19 цар тахлын дараагаас хилийн боомтуудын үйл ажиллагаа тогтворжиж, улмаар хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлт нөхцөл нэмэгдсэн учир ХХЕГ-аас дээрх төслийг дахин эхлүүлэх хүсэлт гаргасан байна. Ингэснээр АНУ-ын Засгийн Газрын санхүүжилтээр “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь“ төслийн хүрээнд 2023 оны есдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн төслийг дахин эхлүүлээд байгаа аж.

Төслийг дахин хэрэгжүүлж эхэлсэн хугацаанд хүн худалдаалах гэмт хэрэгт эрсдэлд байж болзошгүй нийт 3735 зорчигчоос асуулга, ярилцлага авч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгчээ.

Эдгээрээс эрсдэлт буй 98 зорчигч тогтоогдсоноос 45 иргэн аяллаа зогсоож, нэг иргэн мансуурлын байдалтай байсан тул Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтэст мэдээлж, холбон зуучилсан талаарх мэдээллийг уулзалтын үеэр ХЭҮК-т өгчээ.

Сүхбаатар аймгийн Онгон сумын ЕБС-ийн нэгдүгээр байранд засвар, шинэчлэлт хийхээр боллоо
Сүхбаатар аймгийн Онгон сумын ЕБС-ийн нэгдүгээр байранд засвар, шинэчлэлт хийхээр боллоо
 
Ц.Түмэнбаяр: Баянгол дүүрэгт стандартын шаардлага хангахгүй 2000 зуух шахсан “Экоресурс“ ХХК-ийн эсрэг гомдол гаргана
Ц.Түмэнбаяр: Баянгол дүүрэгт стандартын шаардлага хангахгүй 2000 зуух шахсан “Экоресурс“ ХХК-ийн эсрэг гомдол гаргана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.