Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 49 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн барьсан 2025 оны төсвийн төслийг НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр танилцууллаа.

Тэрбээр, Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг боловсруулахдаа нийслэл хотыг хөгжлийн дараагийн төвшинд гаргах, хотын эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, иргэдээ орон сууцжуулж агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн цогц шийдлийг дэмжих замаар түгжрэлийг бууруулахад чиглэлээ” гэдгийг онцлов.

Төсвийн төсөлд ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Т.Батцогт, НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн нар хуралдааны санал дүгнэлтээ танилцууллаа. Нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа.

Үүнээс 85.9 хувь буюу 3.3 их наяд төгрөгийг татварын орлогоор, 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхийг зорьжээ.

Нийслэлийн 2025 оны төсвийн нийт зарлагын 38.1 буюу 1.3 их наяд төгрөгийг урсгал зардалд, 50.4 хувь буюу 1.7 их наяд төгрөгийг хөрөнгийн зардалд, 2.2 хувь буюу 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 8.9 хувь буюу 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 0.4 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэгт олгохоор төлөвлөсөн байна.

Нийслэлийн 2025 оны төсвийг төлөөлөгчдийн 77.1 хувийн саналаар 3.8 их наяд төгрөг байхаар баталлаа.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 16 хэм хүйтэн байна
 
Монголбанкны алт худалдан авалт 21.9 хувиар өсч  1.2 тоннд хүрлээ
Монголбанкны алт худалдан авалт 21.9 хувиар өсч 1.2 тоннд хүрлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.