Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМД-ын сангаас 28 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгов

Огноо
Унших
1 минут 0 секунд

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Тэгвэл 2024 оны 5 дугаар сарын 9-ноос 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд 52 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 28 сая 10 мянга 448 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.

ЭМД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
ЭМД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙН СТАТИСТИК МЭДЭЭ
 
Нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг иргэдийн амьдралын чанарт үзүүлэх нөлөөлөл, ач холбогдлоор нь эрэмбэлж, хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо