Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

21 аймгийн 50 орчим төлөөллөөр хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 31 секунд

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 3-р хэлэлцүүлгийг орон нутгийн сэтгүүлч, салбарын ажилтнуудын дунд зохион байгууллаа. Монгол Улсын 21 аймгаас төлөөлөл бүхий 50 орчим оролцогч Улаанбаатар хотыг зорин ирж, салбарынхаа эрх зүйн орчныг сайжруулахын төлөө санаа бодлоо хуваалцсан ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнөв.

May be an image of 3 people, people studying and text

Оролцогчдын зүгээс хөндсөн гол сэдэв нь орон нутгийн төрийн захиргааны байгууллага бүр хэвлэл мэдээллийн ажилтан, зарим нь томоохон баг хэлтэс хүртэл ажиллуулах болсныг хурцаар шүүмжилсэн. Улмаар тухайн аймаг, суманд сэтгүүл зүйн хараат бус, мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг ур чадвар бүхий сэтгүүлчдийг хэвлэлийн хэлтэс, албаддаа ажилд авчихдаг нь зөвхөн орон нутаг төдийгүй улсын хэмжээний асуудал болоод байгааг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хязгаарлаж өгөхийг Ажлын хэсгээс хүссэн.

May be an image of 5 people and text

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль анх 1998 онд батлагдаж, орчин цагт сэтгүүлч, салбарын ажилтнуудын мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд олон төрлийн харилцааг зохицуулах хэрэгцээ шаардлага тулгарсаар буй ч өмнө нь 3 удаа өргөн баригдахаас буцсан. Тэгвэл “Үе үеийн сайд нарын барьж батлуулахаас халгаж ирсэн хуулийг энэ удаад О.Алтангэрэл сайд зориглон хэлэлцүүлж, анхаарал хандуулж байгаа нь салбарын ирээдүйд итгэл төрүүлж байна” гэж Баянхонгор аймгийн төлөөлөл онцолж хэлсэн.

May be an image of 1 person and text

Нөгөө талд, “Уг хуулийн төслийг хөдөлгөхийг зорьж байгаа минь хувь хүний хувьд ч, улстөрчийн хувьд ч ямар нэгэн ашиг сонирхол өвөрлөөгүй. Салбарын сайдын хувьд баримталж буй хүний эрх, эрх чөлөөг дээдлэх хүрээнд засаж сайжруулах зайлшгүй шаардлага бүхий Хүний эрхийн багц хуулиудын дотор Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль багтаж байгаа учраас батлуулахын төлөө хичээнэ” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдсээр байгаа.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг судлаач, төр-иргэний нийгмийн төлөөллийн хүрээнд зохион байгуулна.

May be an image of 4 people, people studying and text

Герман, Европын эрхзүйн төвтэй хамтран ажиллана
Герман, Европын эрхзүйн төвтэй хамтран ажиллана
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.