Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээж ОГЦРОХОО мэдэгдлээ

Огноо
Унших
0 минут 51 секунд

БНСУ-н Батлан ​​хамгаалахын сайд Ким Ён Хён "Батлан ​​хамгаалахын сайдын хувьд би хариуцлагаа бүрэн дүүрэн мэдэрч, цэргийн онц байдал зарлан иргэдийг түгшээсэн явдалд харамсаж байна. Онцгой байдлын дэглэмтэй холбоотой үүрэг гүйцэтгэсэн бүх цэргүүд сайдын зааврыг дагаж мөрдсөн. Би бүх хариуцлагыг хүлээнэ. Цэргийн онцгой байдлыг цуцалж, ард түмэн өдөр тутмын амьдрал нь сэргэж байгаа ч дотоодын улс төр, аюулгүй байдлын нөхцөл байдал амаргүй байна" гэжээ.

Түүнийг Ерөнхийлөгч Юн Сок Ёолд цэргийн онц байдал зарлахыг шууд санал болгосон гэх мэдээлэл бий.

Эх сурвалж: МҮОНТ-ийн БНСУ дахь сэтгүүлч Э.Ижилболд

Н.Учрал: Улаанбаатарт нүүрс төрөгчийн хийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүчээр хангах асуудлыг судалж байна
Н.Учрал: Улаанбаатарт нүүрс төрөгчийн хийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүчээр хангах асуудлыг судалж байна
 
МЭДЭГДЭЛ: Эрдэс баялгийн салбарын эсрэг мушгин гуйвуулсан ор үндэслэлгүй мэдээлэл нь эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөлж байна