Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа

Огноо
Унших
1 минут 15 секунд

Улс төрийн намын тухай хууль өнгөрсөн 2023 оны долдугаар сарын 7-нд батлагдсан. Үндсэн хэрэгжилт нь 2025 оны нэгдүгээр сараас эхэлнэ. Тэгвэл уг хуулийн хэрэгжих хугацааг 2027 он хүртэл хойшлуулахыг АН-ын бүлэг дэмжсэнгүй.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Хуулийн төслийн танилцуулга дээр байгаагаар "Улс төрийн намууд үлдэж байгаа хугацаанд бүтэц зохион байгуулалт, дүрмийнхээ өөрчлөлтийг хийж амжихгүй болсон. Амжихгүй учраас 2027 оны наймдугаар сар хүртэл хойшлуулж өгнө үү" гэсэн байна лээ. Уг хуулийг батлаад хэрэгжих хугацаа нь маш тодорхой байгаа. 2025 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжих учиртай. Хэрэв намууд бүтэц зохион байгуулалтын асуудлаа ярихад хүндрэлтэй байгаа бол тодорхой хугацаагаар буюу 1-3 сар эсвэл яагаад хагас жилээр хойшлуулж болдоггүй юм. Яагаад гурван жилээр хойшилдог юм. Ийм удаа хугацаанд хойшлуулж байгаагаа хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа.

Хүний эрх хүн бүр бие биеэ хайрлах, хүндлэхээс эхэлнэ
Хүний эрх хүн бүр бие биеэ хайрлах, хүндлэхээс эхэлнэ
 
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд эрдэмтэд болон олон нийтийн зөвлөл байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.