2024-2025 оны хичээлийн жилд багш бэлтгэх сургалтын хөтөлбөрөөр сургалт явуулж байгаа 31 их, дээд сургуульд 2024 оны 10 дугаар сарын 09-ний байдлаар 11.818 оюутан сурч байна.
Эдгээр оюутнуудаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын сул орон тоон дээр 216 төгсөх курсын оюутан дадлагажигч багшаар цалинтай ажиллаж байна.
Бид Отгонтэнгэр сургуулийн СӨБ, бага боловсрол, монгол, англи хэлний багшийн ангид суралцаж, дадлагажигч багшаар ажиллаж байгаа оюутнуудаас ажлын явцын талаар сэтгэгдэл авахад:
- Мэргэжлийн багш нараас их зүйл сурч дадлагажиж...
- Бага насны хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогийг ажиглаж, хэрхэн харьцах аргаас суралцаж...
- Хотын захын сургууль дээр мэргэжлийн багш нар илүү цаг их, ачаалал их ажиллаж...
- Хүүхдүүдийн эвийг олох, хүндэтгэлтэй харилцах тал дээр анхаарч ажиллаж... байгааг хэлэхээс гадна суралцагчид дадлагажигч багш нарыг мэргэжлийн багш нар гэж харж, харьцаж байгаа учраас зарим тохиолдолд айдастай бас хариуцлагатай ажил гэж мэдэрч байна гэлээ.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд багш бэлтгэдэг их, дээд сургуулиудад хүсэлтээ өгч хамтран ажиллах боломжтой.