Монголбанкны зарласан албан ханшаар ам.доллар 3380.77 төгрөг тэнцсэн бол юань 474 төгрөг байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг багадаа 3372 төгрөгөөр худалдан авч 3393-3399 төгрөгөөр арилжаалж байна. Мөн юань зарах ханш нь 4477-4479 төгрөг байгаа юм.
Үндэсний статистикийн хорооны энэ оны хоёрдугаар улирлын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг харвал, төгрөгийн ам.доллар, юаньтай харьцах ханш тус тус чангарчээ.
Тодруулбал, Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны долдугаар сард 3380.86 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 61.50 төгрөгөөр, өмнөх сараас 0.25 төгрөгөөр чангарсан байна.
- Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш энэ оны долдугаар сард 465.55 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.12 төгрөгөөр, өмнөх сараас 0.50 төгрөгөөр чангарчээ.
Харин Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш энэ оны долоодугаар сард 38.80 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.84 төгрөгөөр, өмнөх сараас 0.30 төгрөгөөр суларсан байна. Мөн төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш энэ оны долоодугаар сард 3663.85 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 139.49 төгрөгөөр чангарч, өмнөх сараас 23.84 төгрөгөөр суларчээ.