Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПАРИС-2024: Д.Отгонжаргал ялагдаж, ХҮРЭЛ медалийн төлөө барилдахаар боллоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 48 секунд

"Парис-2024" зуны XXXIII олимпын наадмын чөлөөт бөхийн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд МУГТ Д.Отгонжаргал өрсөлдөж буй.

Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, хоёр дахь тойрогтоо Олимпын хошой мөнгө, хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Азербайджаны бөх Мария Стадниктай барилдаж 4:3 харьцаатайгаар ялалт байгуулж, Их шөвгийн дөрөвт шалгарсан юм.

Тэгвэл шөвгийн дөрвийн барилдаанд АНУ-ын бөх Хилдебрант Сара Аннтай учраа тааран барилдаж, 0:5 харьцаатай ялагдсанаар маргааш ХҮРЭЛ медалийн төлөө барилдахаар боллоо.

Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 8-р сарын 8-ны 00:00 цагт эхэлнэ.

Д.Отгонжаргал шөвгийн дөрөвт шалгарлаа
Д.Отгонжаргал шөвгийн дөрөвт шалгарлаа
 
“Улаанбурханаар өвдсөн бага насны хүүхдүүд уушгины хатгаа болж хүндрэх тохиолдол гарч байна“
“Улаанбурханаар өвдсөн бага насны хүүхдүүд уушгины хатгаа болж хүндрэх тохиолдол гарч байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.