Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жороо морины уралдаанд морь нь түрүүлсэн, айрагдсан уяач нарт улс, аймаг, сумын цол, чимэг олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нарын дөрвөн гишүүний санаачлан, өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг өчигдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тавилаа.

Тэрбээр итгэлдээ, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.19-д “Үндэсний их баяр наадмаар жороо морины уралдааныг зохион байгуулж болно” гэж заасныг дурдаад, жороо морины уралдааныг зохион байгуулах, уяачид цол, чимэг олгохтой холбоотой зохицуулалт тодорхойгүй байгааг тэмдэглэв. Хуулийн төсөлд, жороо морины уралдаанд морь нь түрүүлсэн, айрагдсан уяач нарт улс, аймаг, сумын цол, чимэг олгох зохицуулалтыг тусгажээ. Хууль батлагдсанаар, үндэсний морин уралдааны төрлийг нэмэгдүүлэх, эрт үеэс уламжилж ирсэн жороо морины уралдааныг дэлгэрүүлэн хөгжүүлж, жороо морио дээдлэн хүндлэх, хайрлах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, уяачдын хөдөлмөрийг үнэлэх зэрэг ач холбогдолтойг тэрбээр илтгэлдээ онцолсон юм.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Ганболд жороо морины уралдаанд эрлийз морь уралдах, эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

ЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
ЭЗБХ: Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
 
Булган аймгийн Засаг даргаар Д.Пүрэв-Очир томилогджээ
Булган аймгийн Засаг даргаар Д.Пүрэв-Очир томилогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.