Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ынхан Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг нараар жагсаалтаа хүчтгэж, сонгуулийн үеэр бүх тойргуудад хамт ажиллах бололтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулах хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болно. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн хамгийн сонирхол татсан хэсэг бол намын нэрийн жагсаалт юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын хүчтэй өрсөлдөөн яг энэ хэсэгт өрнөх төлөвтэй байна. Товчхондоо, энэ удаагийн сонгуульд намын нэрийн жагсаалт голлох нөлөө үзүүлэх юм. Тэгвэл жагсаалтыг аль намаас хэн тэргүүлэх вэ гэдэг өнөөдрийн хамгийн сонирхолтой асуултуудын нэг байх нь гарцаагүй билээ. МАН-ын хувьд нам дарга Л.Оюун-Эрдэнэ эсвэл шинэ залуу хүнээр жагсаалтаа тэргүүлүүлэх бодлого барьж байгаа гэх мэдээлэл байна.

ХҮН намын хувьд УИХ-ын гишүүн Т.Доржханд жагсаалтаа тэргүүлж манлайлал үзүүлэх бол Үндэсний эвслийн жагсаалтыг эвслийн тэргүүн Н.Номтойбаяр тэргүүлэх юм.

Харин АН-ын хувьд хэнээр жагсаалтаа тэргүүлүүлэх вэ гэдэг нь одоо болтол шийдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, намын дарга Лу.Гантөмөр жагсаалтаа тэргүүлэх үү, тойрогт өрсөлдөх үү гэдэг сонголтын аль нэгийг нь сонгоно. Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ын жагсаалтыг Лу.Гантөмөр тэргүүлэхээс гадна Н.Алтанхуяг нэлээн дээгүүрт эрэмбэлэгдэх магадлалтай байгаа аж. Тодруулбал, түүний рейтинг нам дотроо харьцангуй өндөр байгаа тул хүчний хувьд сул байгаа Сонгинохайрхан, Хойд бүс зэргээс Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа аймаг, дүүргийн намын хороод нь илэрхийлсэн. Харин төв намынх нь зүгээс Н.Алтанхуягаар масс руу чиглэсэн сонгуулийн пиар хийхээр төлөвлөж эхэлсэн гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, түүнийг жагсаалтын эхний байранд бичиж сонгуулийн үеэр орон нутгаар хамт тойрч ажиллуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийг аль нэг тойрогт илгээж ганц суудал авахуулах бус жагсаалтаар орж ирэх гишүүдийн тоог нэмүүлэх зорилготой байгаа гэх мэдээлэл байна.

Энэ онд “Эхийн алдар“ одон хүртэж буй ээжүүдийн тоо 526-аар өсөж, 11.294 болжээ
Энэ онд “Эхийн алдар“ одон хүртэж буй ээжүүдийн тоо 526-аар өсөж, 11.294 болжээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.