Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

THE HIMALAYAN TIMES: Монголын хоёр уулчин Эверестийн оргилд гараад буухдаа нас баржээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 36 секунд

Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргил руу авиралт хийхээр явсан уулчид болох Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар энэ сарын 12-ны өдрөөс хойш сураггүй болсон тул 14-ний өдөр эрэн хайх ажиллагааг эхлүүлж байсан. Харамсалтай нь энэ сарын 17-нд Ц.Өсөхжаргалын цогцсыг далайн түвшнээс дээш 8550 метр өндрөөс олдсон бол, 18-ны өдөр Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг далайн түвшнээс дээш 8400 метр өндрөөс олсон талаар Монголын Уулчдын үндэсний холбооноос мэдэгдсэн байдаг.

Тэгвэл THE HIMALAYAN TIMES сайтад "Эверестийн оргилд 8000 метрийн өндөрт нас барсан байдалтай олдсон Монголын хоёр уулчин тавдугаар сарын 13-нд дэлхийн хамгийн өндөр оргилд гарч чадсан тухай экспедицийн зохион байгуулагчид мэдэгдэв. Тэдний гар утсыг шалгаж үзэхэд Цэдэндамбын Өсөхжаргал, Лхагважавын Пүрэвсүрэн нар тавдугаар сарын 13-ны өглөөний 11.57 цагт Эверестийн оргилын гэрэл зургийг авсан байна.

Аврагчид 5-р сарын 17-нд Эверестийн өмнөд оргилоос Ц.Өсөхжаргалын цогцсыг олсон бөгөөд Л.Пүрэвсүрэнг цогцсыг маргааш нь олсон. Уулчид хүчилтөрөгчийн дутагдалд орсон тул оргилоос буухад хэцүү байсан нь видео бичлэгээс харагдаж байна. Тэд тавдугаар сарын 12-нд хувийн хөтөчгүйгээр оргилд гарахаар яваад ор сураггүй алга болсон байдаг" гэжээ.

Б.Ихэрсувдын моделиор ажилласан “ХАТАН“ зураг Дэлхийн шилдэг 100 эмэгтэй хөрөг зургийн IV байрт шалгарчээ
Б.Ихэрсувдын моделиор ажилласан “ХАТАН“ зураг Дэлхийн шилдэг 100 эмэгтэй хөрөг зургийн IV байрт шалгарчээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.