УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж буй. Уг хуулийг дагалдуулан Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хувьцааны 20-иос дээр хувийг аль нэг этгээд дангаар болон хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх тухай нэмэлт, өөрчлөлт оруулахаа Ерөнхий сайд мэдэгдсэн.
Өнөөдрийн чуулганы хуралдаанд Ерөнхий сайд үг хэлсэн. Энэ үеэрээ "Ачит Ихт" ХХК-ийн ард Ц.Элбэгдорж байгаа. Цаглабар гэдэг компани руу 13 сая ам.доллар шилжүүлсэн. Удахгүй баримтаар ил болно" хэмээлээ.