Энэ сарын 20-ны өдөр зарим сайтаар “Кино Урлагийн дээд сургуулийн захирал оюутныг цохиж буй бичлэг ил боллоо” гэсэн гарчигтай мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан.
Энэ дагуу цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Сануулахад, КУДС-ийн захирал Ж.Солонго нь 2023.03.07-ны өдөр сургуулийн үүдээр орж байсан оюутанг тодорхой шалтгаангүйгээр зодож биед нь гэмтэл учруулж, биеийн ил хэсгүүдэд зорви үүсгэсэн асуудлаар мөн шалгуулж байсан билээ.