Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймагт цасан шуурганд нөхрийнхөө араас гарсан 50 настай эмэгтэйн цогцсыг олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Ховд аймаг, Алтай сумын Барлаг багийн "Хөх дэл" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 380 км-т, сумын төвөөс урд зүгт 80 км-т/ хоёрдугаар сарын 16-ны 20:00 цагийн орчимд малчин М, О нар гэрлүүгээ малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага 17-ны 23:00 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн 2 малчныг эрэн хайх ажиллагааг энэ сарын 18-ны 00:00 цагт зохион байгуулж, мөн өдрийн 10:40 цагт нөхөр М/53 настай, эрэгтэй/-ыг гэрээс нь 9 км зайнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Түүний эхнэр О /50 настай, эмэгтэй/-ийн цогцсыг 19:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км зайнаас олж, Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаад шилжүүлэн өгсөн байна.

“Rokit Bay-ийн зохиосон тоглоом 28 хоногт 122 мянган ам.доллар босгожээ
“Rokit Bay-ийн зохиосон тоглоом 28 хоногт 122 мянган ам.доллар босгожээ
 
Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа
Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.