Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Багшийн ёс зүйг зөрчсөн, “багш“ нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Нийслэлийн 309-р цэцэрлэгт Соробан сампины сургалт явуулдаг "ТDU" нэртэй сургалтын төвийн багш хүүхдүүдийг хичээлээ ойлгоогүй, муу сурдаг гэх шалтгаанаар чимхэж, үсдэж, толгой руу нь цохиж удаа дараа зодсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.

Үүссэн асуудалтай холбоотойгоор салбарын сайд Л.Энх-Амгалан Багшийн ёс зүйг зөрчсөн "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ. Гэхдээ нэг багшийн үйлдлээр бусад багшийг үнэлж, хичээл зүтгэлийг нь үнэгүйдүүлж болохгүй хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тодруулбал тэрбээр, "Би Багш нараа хамгаална. Багш бүхэн "хүчирхийлэгч" биш. Ингэж багшийн нэр хүндэд бүдүүлгээр халдахаа больмоор байна. Сэтгэл, зүрхээрээ ажилладаг хэдэн мянган багш нараа хэний ч өмнө хамгаална шүү салбар толгойлж байгаа хүний хувьд. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг. Ийм ёс зүйгүй хүн багш байх ёсгүй. Багшийн ёс зүйг зөрчсөн "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ. Нэг ч хүүхдийн эрх сургууль,цэцэрлэг бүрт зөрчигдөх ёсгүй. Болж бүтэж байгааг нь илүү их share хийж байгаарай. Бурмаар биш урмаар хэдэн "муу" багш нар минь амьдардаг юм шүү" хэмээсэн байна.

Н.Чулуунзагд: “Админерал“ ХХК Д.Амарбаясгалан бид хоёрт хамааралгүй. Тендерт ялахад нь дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй
Н.Чулуунзагд: “Админерал“ ХХК Д.Амарбаясгалан бид хоёрт хамааралгүй. Тендерт ялахад нь дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй
 
“Зээлийн эрхийг нэмэгдүүлнэ” гэх хуурамч зараар 3000 иргэнийг залилж, 650 сая төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг баривчилж, хохирогчдыг тогтоохоор ажиллаж байна