Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нягтлан бодогчид НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэхийг дэмжиж байна

Огноо
Унших
1 минут 51 секунд

“Монголын нэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэг” НӨАТ-ын буцаал олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх санаачлагыг дэмжжээ. Тодруулбал, Монголын нэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Ж.Онон дараах байр суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр,

"НӨАТ нь татвар мэт үйлдэлтэй боловч угтаа татвар бол биш юм. Учир нь санхүүгийн тайланд НӨАТ-ыг татварын зардлаар бус өглөг, авлагын зарчмаар бүртгэдэг.

Нягтлан бодогчид бид НӨАТ-ын бүртгэл далд эдийн засгийг ил болгох, шударга татварын тогтолцоог бүрдүүлэхэд хамгийн чухал гэдгийг мэргэжлийн үүднээс нотлож чадна.

НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлснээр иргэд и-баримтаа бүртгүүлэх нь нэмэгдэж, төр иргэдийнхээ хэрэглээг бэлэн тоон мэдээлэлд үндэслэн бүртгэж, оновчтой бодлого, шийдвэр гаргахад энэ нь чухал баримт болно. Мөн хяналтаа алдсан авлигын сүлжээг илрүүлж чадна. Өнөөдрийн “ногоон автобусны хэрэг”, олон жил барьж буй Дарханы зам, “Авилга” хороолол зэрэг луйвруудын хэрэг дахин гарах ёсгүй. Тиймээс авлига, луйврын хэргийг гаргахгүй байх хяналтыг НӨАТ-ын оновчтой бодлогоор хянаж болно.

Сангийн яам, нэр бүхий албан тушаалтнууд НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх иргэдийн санаачлагыг эсэргүүцэж байгаад харамсаж байна.

НӨАТ-ын үндсэн зорилгыг бодитоор хэрэгжүүлж, иргэдийнхээ эрх ашиг, улс орныхоо эдийн засгийн хөгжлийг дэмжих санаачлага бодит ажил хэрэг болно гэдэгт итгэж байна" гэжээ.

ШУУД: Хүүхэд хамгаалал, эрсдэлийг бууруулах арга хэмжээг орон даяар эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийж байна
ШУУД: Хүүхэд хамгаалал, эрсдэлийг бууруулах арга хэмжээг орон даяар эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийж байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.