Орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга Цог-Өрнөх цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлжээ. Түүнийг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх хэрэгт буруутган ийнхүү шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Тодруулбал, цагдаагийн байгууллагаас 55 настай Ц фэйсбүүкийн "Boogii Boogii" хаягаас өсвөр насны хүүхэдтэй мессенжерээр харилцан, улмаар хуурч мэхлэн автомашинд авч явж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн.
Хуурамч хаягтай үл таних этгээд нь 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ажил эрхэлдэг, гэр бүлээсээ салсан "Ц" гэгч байсан ба гар утсандаа насанд хүрээгүй хүүхдүүдтэй харилцсан садар самуун бичлэг, зураг хадгалсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэсэн байдаг.