УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох санал гаргаж, иргэдээс санал авч буй. Тэгвэл үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулга мэдээлэл авахад тэрбээр,
"НӨАТ-ын 2 хувийг 5 хувь болгох нь боломжгүй асуудал. Санал асуулга хэрхэн явагдахыг би сайн мэдэхгүй байна. Төсвийн нөхцөл байдлын тухайд НӨАТ-ын урамшууллыг нэмж тавих боломж байхгүй байгаа. 2015 оноос хойш хөгжүүлэлт хийгдээд явж байна. Цаашид татвар тогтолцооны хувьд тогтвортой явах хэрэгтэй.
Сугалаа бол урамшууллын нэг хэлбэр. НӨАТ төлсөн баримтуудыг цуглуулж, түүнийг бүртгүүлснийхээ төлөө цаасаар сугалаанд оролцож байгаа. Үүнийг нь урамшуулж буй нэг хэлбэр. Энэ нь далд эдийн засгийг ил болгоход иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэж буй явдал. Бид өмнө жил сугалааг зогсоож үзсэн. Гэтэл 7, 8 жил хичээж ажиллаж байсан НӨАТ хамрагдалтыг 4 сарын хугацаанд 40 хувийг нь алдсан байдаг. Тиймээс есдүгээр сараас сугалааны оролцоо, хүрээг тэлж, шинэчилсэн байгаа.
НӨАТ-ын тогтолцоог иргэд сайтар ойлгох хэрэгтэй. НӨАТ-ын 2 хувь нь буцаан олголт биш. Харин урамшуулал юм. Монголд ямар ч татварын хэлбэр дээр буцаан ойлголт гэсэн асуудал байхгүй" гэлээ.