"IHC" койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас “Ихбит” ХХК нь блокчэйн сүлжээнд Inflation Heding Coin буюу "IHC" койныг үүсгэж, улмаар тус компанийн захирал “Г”, “М” нар нь бүлэглэж, виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн дансаар дамжуулан их хэмжээний "IHC" койн гаргаж арилжсан гэх хэрэгт яллагдагчаар татаад байсан. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллагдагчаар татсан байдаг. Тэгвэд тус хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
О.Мөнхжин, Б.Гантиг нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.