Өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах тухай хуулийн төсөл”-ийг ЗГ-т танилцуулсан. Тэгвэл гарсан шийдвэрийн талаар тайлбар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "ЗГ-т дараах эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг танилцууллаа. Бага насны хүүхдийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл гэх мэт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 хоног байсан бол 30 жил болгоно. Мөн бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, хүүхдийн бэлгийн мөлжлөг зэрэг хэрэгт өршөөл үзүүлэхгүй байх. Бага насны хүүхдийн амь насанд хохирол учруулах, хүчиндэх зэрэг хэргийн ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгоно" гэв.