Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Бум-Эрдэнэ: Ази номхон далайн 11 орны топ экспертүүд Монголд цуглаж, хиймэл оюун ухааныг оновчтой ашигласан туршлагаа хуваалцана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 12 секунд

APRC-2023 Ази Номхон далайн судалгааны байгууллагуудын XV чуулганыгХиймэл оюун ухаан, маркетингийн судалгааны интеграци” сэдэвтэйгээр зохион байгуулах гэж байгаа аж. Тэгвэл тус чуулганы талаар “Монголын маркетинг судалгааны ассоциаци” НҮТББ-аас мэдээлэл хийлээ.

MMCG судалгааны компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ чуулганы талаар тайлбар хэлэхдээ, “Бид APRC-2023 Ази Номхон далайн судалгааны байгууллагуудын XV чуулганыг ирэх сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дижитал шилжилт, бизнес хийх модель, арга зүй, процесс эрс шинэчлэгдсэн. Мөн энэ жилээс AI нэмэгдэж байна. Манай бизнесийн байгууллага, компаниудад энэ талын мэдлэг, мэдээлэл бага байгаа учраас Ази номхон далайн хэмжээний чуулганыг зохион байгуулахаар бэлдээд байна. Уг чуулганаар Ази номхон далайн 11 орны топ экспертүүд Монголд цугларч зах зээлийн судалгааны дэлхийн чиг хандлага, дата аналитик, хиймэл оюун ухааныг шийдвэр гаргалтдаа хэрхэн оновчтой ашигласан шилдэг туршлага, амжилттай хэрэгжүүлсэн бизнесийн жишээг хуваалцах болно” гэлээ.

APRC-2023 Ази Номхон далайн судалгааны байгууллагуудын XV чуулганы хөтөлбөрийн талаар MMCG компанийн Судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн мэдээллээ.

“Тус чуулган хоёр өдрийн турш үргэлжилнэ. Эхний өдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр Дэлхийн судалгааны нийгэмлэгийн ерөнхийлөгч Esomar болон Kantar TNS судалгааны төвийг үүсгэн байгуулагч Ashok Sethi нарын сургалт болно. Харин аравдугаар сарын 13-ны өдөр гол чуулган болох өдөр гэж хэлж болно. Чуулгаар “Хиймэл оюун ухаан, маркетингийн судалгааны интеграци” сэдэвтэйгээр 10 илтгэл танилцуулагдана. Мэдээж техник технологийн хөгжил болон хиймэл оюун ухаан бидэнд маш олон боломжийг олгож байгаа. Энэ боломжийг ярьдаг боловч хэрхэн үйл ажиллагаандаа нэвтрүүлж болох вэ гэдэг талаар аль хэдийнээ ашиглаад үр дүнд хүрчихсэн Азийн болон Азийн номхон далайн топ экспертүүдээс туршлагыг нь сонсох, түүнээс суралцах зорилготой байна” гэв.

Харин Бизнесийн судалгааны хэлтсийн дарга Д.Отгонтуяа тус чуулганд хэрхэн бүртгүүлж, хамрагдах талаар тайлбар өглөө. Тэрбээр

“Бид арга хэмжээнийхээ бүртгэлийг https://aprc-2023.com/ вебсайтаар хүлээн авч байгаа. Үндсэн арга хэмжээ маань Corprate Event Hall-д болно. Нийтдээ 800-1000 хүний бүртгэл хүлээж авахаар төлөвлөсөн байна. Бүртгэлд бизнес эрхлэгчдээс гадна төрийн өмчит байгууллагууд, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд олноор оролцож байгаа. Тиймд MMCG гэсэн үндсэн хаягаар мөн 89106440 гэсэн дугаараар мэдээлэл авах бүрэн боломжтой” хэмээв.

Д.Дөлгөөн

ШУУД: Хятад иргэнд 21 га газар олгосон талаар олон нийтэд мэдээлснийхээ төлөө шүүхэд шалгуулж буй иргэний талаар өмгөөлөгчид мэдээлэл хийж байна
ШУУД: Хятад иргэнд 21 га газар олгосон талаар олон нийтэд мэдээлснийхээ төлөө шүүхэд шалгуулж буй иргэний талаар өмгөөлөгчид мэдээлэл хийж байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.