Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотод үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 орчим айл байна

Огноо
Унших
0 минут 51 секунд

Өнгөрсөн сард НИТХ-аар үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх 1000 га орчим газар, гамшгийн үед түр цугларах 240 гаруй байрыг батлуулжээ. Хамгийн их үерт өртөж болзошгүй төвийн зургаан дүүргийн байршлуудад газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж байна.

НОК-ын хурлаар шийдвэр гарвал нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэх аж. Чөлөөлсөн газрыг мэдээллийн санд бүртгэн, хамгаалалтын бүсэд оруулж, дахин газар олгохгүй. Үерийн бүсэд буусан 2000 гаруй айлд мэдэгдэл хүргүүлсэн ч олонх нь нүүгээгүй байна. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэд бүх дүүргийн төлөвлөгөөгөөр батлагдсан байршлуудаас газар сонгох боломжтой аж.

Нийтэлсэн: Э.Билгүүнтөр

Дарханд 9, Сэлэнгэд 7, Архангайд 7 томоохон төсөл, хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлнэ
Дарханд 9, Сэлэнгэд 7, Архангайд 7 томоохон төсөл, хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлнэ
 
Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна
Г.Дамдинням: О.Батнайрамдал гишүүнтэй нэг талд ойлголцсон. Бид олон төсөлтэй болж бусдад шахалт үзүүлж болдог түвшинд хүрмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.