Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээ нэвтрүүлсэн талаар мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Өнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны өдөр болох үйл явдлын тоймыг танилцуулж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно.

11.30 цагт: ЦХХХ-ны сайд Н.Учрал Киоск машин дээр авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээ нэвтрүүлсэн талаар мэдээлэл хийнэ. Төв шуудангийн 1 давхарт. Утас 88117044

11.30 цагт: ЭТТ уурхай - Гашуунсухайт чиглэлийн нүүрс экспорт тээвэрт шударга тэгш байдал алдагдаж хятад компаниуд монопол эрх эдэлж С зөвшөөрөлд давуу байдал олгож буй талаар Тээвэрчдийн холбооноос “Үндэсний мэдээллийн төв”-д мэдэгдэл хийнэ.

-“Илүү их уншъя” уриатай Үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

-Монгол, Японы эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Таван амьдрал” үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд нээнэ.

-Монголын суут соён гэгээрүүлэгч, тавдугаар дүрийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг угтсан, “Үлэмжийн чанар” уртын дуу дуулаачдын олон улсын уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт болно

ШАРК Д.Энхтүвшин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдлээ
ШАРК Д.Энхтүвшин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдлээ
 
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц