Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Тавинбэх: Дулааны шугам сүлжээний засварын ажлын хүрээнд тунелийн системийг нэвтрүүлснээр жил бүр хийгддэг засварын ажил 20-25 жилийн хугацаанд огт хийгдэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл нь ЭХЯ-ны захиалгаар хэрэгжиж байгаа ба ашиглалтын хугацаа дууссан дулааны шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх үр ашгийг дээшлүүлэх зорилготой төсөл юм. Төслийн үр дүнд, дулааны шугам сүлжээний найдвартай ажиллагаа сайжрах, ашиглалтын хугацаа нэмэгдэх, дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг байгаль орчин, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юм.

Тэгвэл энэ онд ХУД, ЧД, СБД, БГД, БЗД, СХД-үүдэд нийт есөн хорооны нутаг дэвсгэрт байрлах 4,8 км урттай зургаан магистраль шугамыг өргөтгөн, шинэчлэх ажлын явц одоогийн байдлаар нийт 85 хувьтай байгаа бөгөөд наймдугаар сарын 05-ны өдөр шугам угсралтын ажлыг дуусгахаар график төлөвлөгөөний дагуу явагдаж буй.

Тэгвэл төслийн хэрэгжилт болон дулааны шугам сүлжээний ажлын талаар ЭХЯ-ны ТНБД Н.Тавинбэх, Улаанбаатар хотын дулаан хамгамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн удирдагч Э.Мөндөр, "МЭЗ" ХХК-ны Ерөнхий захирал Д.Ганбаатар нар дараах мэдээллийг өглөө.

УЦУОШГ: Маргааш төвийн болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
УЦУОШГ: Маргааш төвийн болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
 
Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг МАРГААШААС хөдөлгөөнд оролцуулахгүй
Торгууль, татвараа төлөөгүй, оношилгоонд ороогүй автомашинуудыг МАРГААШААС хөдөлгөөнд оролцуулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.