Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Тогонд цохиулсан өвчтөний амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Өнөөдөр “Peace mall” худалдааны төвийн орчимд нэгэн иргэн хүчдэлд цохиулж, эмнэлэгт хүргэгдсэн. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.

-Хүчдэлд цохиулсан иргэний биеийн байдал ямар байна вэ?

-Долоодугаар сарын 23-ны 16:55 цагт ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн хүлээн авах тасагт хүчдэлд цохиулсан гэсэн асуумжтай өвчтөн түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн. Одоогийн байдлаар өвчтөний амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байна.

-Ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Өвчтөн савж унасан тул томограф болон рентген шинжилгээ хийсэн. Баруун мөрнөөс тохой хүртэлх түлэнхийн шархыг боож, салбар эмнэлэгт хэвтүүлэн, зохих эмчилгээ хийж байгаа.

-Хүчдэлд цохиулсан хүн нас барсан гэсэн мэдээлэл гарсан?

-Энэ мэдээлэл ташаа. Хүчдэлд цохиулж хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл ирээгүй.

Яруу найрагч Ц.Хуланд холбогдох шүүх хурал өнөөдөр гэм буруугийн дүгнэлтээр үргэлжилнэ
Яруу найрагч Ц.Хуланд холбогдох шүүх хурал өнөөдөр гэм буруугийн дүгнэлтээр үргэлжилнэ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ