Яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн баасан гарагт нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой асуулт, хариулт явагдаж завсарласан. Улмаар өнөөдөр 09.00 цагт прокурор гэм буруугийн дүгнэлтээ танилцуулж эхэлнэ.
Сануулахад, Түүнийг Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн Шалгах Газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийг үндэслэн яллагдагчаар татан буруутгаж буй. Тодруулбал,
"Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.