Цаг агаарын онц аюултай нөхцөл байдлын улмаас өчигдөр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт 54 орон сууц, 1 худалдааны төвийн граж /В1 давхар/, амины 5 байшин, 15 гэр, 2 автозам, 2 нүхэн гарц усанд автсан, 2 далан, гүүр задарсан тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.
Цаашид голын суваг, далангын ойролцоо үерийн усны гүни түвшин нэмэгдэх хандлагатай байгаа тул тус газруудад байршуулсан цахилгаан дамжуулах шугаманд ойртохгүй байх, ил задгай унжсан болон, газарт унасан цахилгаан утсанд хүрэхгүй байх, үертэй хэсгээр гатлахдаа цахилгаан шугам байгаа эсэхийг сайтар шалгаж, сонор сэрэмжтэй байхыг НОБГ-аас анхааруулж байна.